Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Эрдэнэс Монгол: Казакстаны “Самрук-Казына” сантай санамж бичиг үзэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд тус улсын төрийн өмчит, хөрөнгө оруулалтын хамгийн том сан болох “Самрук-Казына” ХК-ийн ТУЗ-ийн дарга Нурлан Жакиповтой “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг (2026.04.21) зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр улсын төрийн өмчит томоохон нэгдлүүдийн хооронд хамтын ажиллагааны суурь тавигдаж, олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх ба уул уурхай, эрдэс баялаг тухайлбал чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

 

 

Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК