Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Монгол Улс 2020–2025 оны хооронд алтны нөөцөө 15.9 тонноор бууруулсан

Т.Бямбанаран

Гол дүгнэлт:

  • 2020–2025 оны хооронд Хятад, Польш, Туркийн төв банкууд хамгийн их алт худалдан авсан.
  • Энэ хугацаанд алтны үнэ 230%-иас давж өссөн.
  • Зарим улс алтны нөөцөө бууруулсан нь нөөцийн бодлогын ялгаатай стратегиудыг харуулж байна.

2020 оноос хойш алтны үнэ 265%-иар өссөн бөгөөд дэлхийн төв банкууд алтыг хамгийн ихээр худалдан авсан нь онцлог юм.

Олон улсын хувьд алт нь зүгээр нэг эрсдэлээс хамгаалах аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл байхаа больж, геополитикийн хурцадмал байдал, валютын савлагаа, мөн ам.доллароос хамааралтай байдлыг бууруулах зорилгын хүрээнд стратегийн нөөц хөрөнгө болж хувирсан. Гэвч бүх улс ижил бодлого баримтлаагүй. Зарим нь алтны нөөцөө эрчимтэй нэмэгдүүлсэн бол, зарим нь бууруулжээ.

Хятад ба Зүүн Европ алтны худалдан авалтаар тэргүүлж байна

Энэхүү жагсаалтын ТОП 15 улс нийлээд дээрх хугацаанд ойролцоогоор 2,000 тонн цэвэр худалдан авсан байна. Хятад улс хамгийн өндөр үзүүлэлтийг харуулсан нь барууны орнуудын санхүүгийн системээс хамаарлаа бууруулах Бээжингийн урт хугацааны бодлоготой нийцэж байна. Польш Хятадын дараа бичигдэж, 300 тонноос дээш алт нэмсэн нь мөнгөний аюулгүй байдлыг бэхжүүлэх урт хугацааны бодлогын нэг хэсэг юм. Турк болон Энэтхэг мөн тэргүүлэх худалдан авагчдын тоонд багтсан. 

Хөгжиж буй орнууд алтны хуримтлалаа нэмэгдүүлж байна. 2020-2025 оны хооронд Бразил улс 100 тонноос дээш алт нэмсэн. Азербайжан улс Төрийн газрын тосны сангаараа дамжуулан алт худалдан авчээ. Мөн Япон, Тайланд, Унгар, Сингапур зэрэг улсууд нөөцөө нэмэгдүүлсэн нь эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд алтны үүрэг асар их болохыг харуулж байна.

Харин эсрэгээрээ өгөгдсөн хугацаанд зарим улсууд алтны нөөцөө бууруулжээ. Тухайлбал, Филиппин улс хамгийн их хэмжээгээр буюу ойролцоогоор 65 тонн алт худалджээ. Монгол Улс 2020–2025 оны хооронд алтны нөөцөө 15.9 тонноор бууруулжээ. 

Эх сурвалж: Visual Capitalist

Сэтгэгдэл (1)

  • Gold Available For Sale, We Offer The Best For You +447401473736 (79.127.224.104)
    Gold Available For Sale, We Offer The Best For You +447401473736 Gold for Sale in USA, Kampala Uganda, Canada, Australia, Europe. No hidden payments and no payments upfront if you are a serious buyer. We do CIF to our serious buyers without delays or FOB to those more serious buyers who want to come to Uganda for a pick up. We recommend our good buyers to fly to uganda and do the testing and visit our mining sites and do a due diligence for more trust and long term business 24 Karat, 98+ Purity Gold Wholesale supplier. Gold world is a leading global supplier and trader of an extensive range of 24 Karat Gold. Our sales team is committed to providing impeccable services to our clients, and they are always ready to answer your questions. Smooth Delivery on Time Worldwide Along with the best quality of our 24 Karat Gold, we take care of the packaging process as well. We always involve high-technique packaging system which provide barrier protection against moisture, dust, or any kind of mechanical damage during transportation. Not only this, we perform smooth delivery of our 24 Karat Gold within the given date and time. Our entire gold product is delivered in 3–7 days by courier worldwide CONTACT: Telegram: @Ranko3222 WhatsApp: +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/ Impeccable Feature of 24 Karat Gold
    2026 оны 06 сарын 13 | Хариулах