Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Дэлхийн нүүрсний хэрэглээг Хятад улс тэргүүлж байна

Т.Бямбанаран

Гол дүгнэлт:

  • Хятад улс дэлхийн нүүрсний нийт хэрэглээний 55.8%-ийг дангаараа эзэлж, бусад улсын нийлбэрээс ч илүү нүүрс хэрэглэж байна.
  • Хятад болон Энэтхэг улсууд нийлээд дэлхийн нүүрсний эрэлтийн бараг 70%-ийг бүрдүүлж байна.
  • АНУ 4.8%-ийн үзүүлэлтээр гуравдугаарт эрэмбэлэгдэж, түүний араас Индонез (2.9%) болон Япон (2.7%) орж байна.
  • 2023–2024 оны хооронд нүүрсний хэрэглээгээ хамгийн ихээр нэмэгдүүлсэн улсууд нь Вьетнам болон Индонез байв.
  • Нүүрсний хэрэглээ нь тэргүүлэх эдийн засагтай цөөн хэдэн оронд төвлөрч, Хятад улс энэхүү жагсаалтад тасархай түрүүлж байна.

Энэхүү графикт “Дэлхийн эрчим хүчний статистикийн тойм 2025” тайланд тулгуурлан дэлхийн хамгийн их нүүрс хэрэглэдэг улсуудыг эрэмбэлжээ.

Хятад улс 2024 онд 92.2 экзажоуль нүүрс хэрэглэсэн нь дэлхийн нийт хэрэглээний 55.8%-тай тэнцэж байна. Энэ нь тус улсын аж үйлдвэрийн өргөн цар хүрээ, цахилгаан эрчим хүчний өндөр хэрэгцээнээс шалтгаалж байна. Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа ч нүүрсэнд суурилсан эрчим хүчнээс хараат хэвээр байгааг энэхүү инфографик харуулж буй юм.

Хятад болон Энэтхэг улсууд нийлээд дэлхийн нүүрсний хэрэглээний бараг 70%-ийг бүрдүүлж байгаа нь дэлхийн хамгийн их хүн амтай хоёр улсад нүүрсний эрэлт хэр их байгааг илтгэнэ.

Тус хоёр орноос гадна АНУ дэлхийн нийт хэрэглээний 4.8%-ийг бүрдүүлэн гуравдугаарт эрэмбэлэгдэж, түүний араас Индонез (2.9%), Япон (2.7%), Орос (2.3%) улсууд оржээ.

Улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихийн хэрээр нүүрсний эрэлт харилцан адилгүй чиглэлд өөрчлөгдөж байна. Зарим хөгжингүй орнуудын хэрэглээ буурч байгаа бол эрчим хүчний эрэлт нь тасралтгүй өсөж буй зарим орны хувьд үүнийгээ дагаад нүүрсний хэрэглээ нь ч мөн нэмэгдсээр байна.

Эх сурвалж: Visual Capitalist, “Дэлхийн эрчим хүчний статистикийн тойм 2025” тайлан