Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТАНИЛЦ: 2025 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 50 КОМПАНИ

Т.Бямбанаран

Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр /2026.05.04/ шилдэг татвар төлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд нар шагнал гардууллаа.

2025 онд “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 компани”-ийн  жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК, “Монголын алт МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК зэрэг уул уурхайн компаниуд  багтжээ. Энэ онд “Энержи Ресурс” ХХК нь Групп компанийн хэмжээнд 512 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, сүүлийн арав гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой бичигдэж байна.

Мөн том сегментийн “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар “Трансвест Монголиа” ХХК, “Барло Ворлд Монголиа” ХХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Хангад-Эксплорэйшн” ХХК, “Хүрэн толгой коал майнинг” ХХК зэрэг уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн техник, технологи нийлүүлэгч болон уурхайн компаниуд шалгарчээ.

Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10 буюу нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагыг танилцуулж байна.

ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ 10 КОМПАНИ:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
  • “Эрдэнэс Таван толгой” ХК;
  • “Оюутолгой” ХХК;
  • “Монголын алт МАК” ХХК;
  • “ХААН банк” ХК;
  • “Энержи Ресурс” ХХК;
  • “Саусгоби сэндс” ХХК;
  • “АПУ” ХК;
  • “Голомтбанк” ХК;
  • “Худалдаа хөгжлийн банк” ХК

ТОМ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  • “Хангад-Эксплорэйшн” ХХК;
  • “Хүрэн толгой коал майнинг” ХХК;
  • “Тавантолгой” ХК;
  • “Хасбанк” ХК;
  • “Мобиком корпораци” ХХК;
  • “Эрдэнэс алт ресурс” ХХК;
  • “Барло ворлд монголиа” ХХК;
  • “М Си Эс кока кола” ХХК;
  • “Трансвест монголиа” ХХК;
  • “Юнител” ХХК

ДУНД СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  • “Смартложик” ХХК;
  • “Гофро” ХХК;
  • “Хонгор баян транс” ХХК;
  • “Цэцзам пласт” ХХК;
  • “Премиум палас” ХХК;
  • “Жавхлант жолоо” ХХК;
  • “Энхийн шүүдэр” ХХК;
  • “И Эс Би Би Өү” ХХК;
  • “Говийн илч тээвэр” ХХК;
  • “Ихшүүдэргэнэ импорт” ХХК

ЖИЖИГ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  • “Талын алтан жолоо” ХХК;
  • “Мот капитал” ХХК;
  • “Тотал экспресс лайн” ХХК;
  • “АБИКО фүүдс” ХХК;
  • “Эм Эн иновейшн глобал смарт технологи” ХХК;
  • “Өнөр механикал трейд” ХХК;
  • “Хайрхан авто сервис” ХХК;
  • “Солар повер монголиа” ХХК;
  • “САММИТ” ХХК;
  • “Гранд як” ХХК

БИЧИЛ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  • “Сэндвик монголиа инженеринг солюшнс” ХХК;
  • “Номин хайпермаркет баруун бүс” ХХК;
  • “Фор сийзн гарден” ХХК;
  • “Москвакомплекс” ХХК;
  • “СЭТ грийн фьючерс” ХХК;
  • “Таван богд тек” ХХК;
  • “Асира” ХХК;
  • “Коаллайн майнд” ХХК;
  • “Ганбармат” ХХК;
  • “Од мөнх амжилтын эхлэл” ХХК