Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ХАСУ ДАЯН ХХК ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ КОМПАНИ БОЛЛОО

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй  өдөрлөг – 2026” арга хэмжээний үеэр орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, говь нутгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Шилдэг татвар төлөгч” аж ахуй нэгжүүдийг шалгаруулж аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж шагналыг гардууллаа.

Эрчим хүч,  уул уурхайн салбарт технологийн шийдлээр манлайлагч Хасу Даян ХХК нь нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж “Монголд бүтээв” уриан дор олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг өмнийн говьд нутагшуулан ажиллаж байгаа юм.

Тус компани нь 2025 онд орон нутгийн төсөвт 8,2 тэрбум төгрөгийг бүрдүүлээд зогсохгүй орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдийг тууштай дэмжиж, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээний цех, сургалтын цогцолборыг ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулалтуудыг тогтмол хийж байгаа ажээ. 

“Уул уурхайн нээлттэй өдөрлөг – 2026” арга хэмжээ хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэхүү арга хэмжээг төрийн болон төрийн бус нийт 13 байгууллага хамтран зохион байгуулж, уул уурхайн салбарын үндсэн болон туслан гүйцэтгэгч 62 аж ахуйн нэгж оролцсон байна.

Сэтгэгдэл (1)

  • Joe Pesci (18.132.40.68)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 06 сарын 28 | Хариулах