Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Бороогоулд компани Сэлэнгэ аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа


Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны санхүүгийн жилд аймгийн хэмжээнд хамгийн их татвар төлсөн шилдэг аж ахуйн нэгж, байгууллага болон хувь иргэдийг шалгаруулан өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг Сэлэнгэ аймагт (2026.05.04) зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр Бороогоулд ХХК нь аймагт төлсөн татвар, хураамжийн хэмжээгээрээ гурав дахь жилдээ дараалан Сэлэнгэ аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарч, тус компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Мөнхзул аймгийн шилдэг татвар төлөгчийн цомыг гардан авав.

Бороогоулд ХХК нь 2025 оны санхүүгийн жилд Монгол Улсын төсөвт 195.4 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлсөн бөгөөд үүнээс 56.8 тэрбум төгрөгийн татварыг шууд болон шууд бусаар Сэлэнгэ аймгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Аймагт төвлөрүүлсэн татварын хэмжээ нь Бороогоулд компаниас 2024 оны санхүүгийн жилд аймгийн төсөвт төвлөрүүлсэн 29.3 тэрбум төгрөгтэй харьцуулахад хоёр дахин өссөн дүн юм.

Бороогоулд ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа хугацаандаа Монгол Улсын эдийн засагт 2.51 их наяд төгрөгийн өгөөж оруулжээ.