
Ч.Сансар
Австралийн алт үйлдвэрлэгч Regis Resources болон Vault Minerals компаниуд нэгдэж, 10.7 тэрбум австрали долларын (7.67 тэрбум ам.доллар) үнэлгээтэй компани байгуулна гэж хоёр компанийн төлөөлөгчид мягмар гарагт мэдэгдэв.
Regis нь Vault-ын хувьцаа тус бүрд өөрийн 0.6947 хувьцааг өгөх гэж тохирсон бөгөөд нийт дүн нь 5.15 тэрбум орчим австрали доллар байх төлөвтэй байна.
Vault-ын хувьцааны хамгийн сүүлийн зах зээлийн үнэ 4.50 австрали доллар байсан бол Regis 10.7%-иар өндөр үнийг санал болгосон. Уг хэлэлцээрийн үр дүнд шинэ компани татварын 500 сая гаруй австрали доллар хэмнэж, зээлийн зардлаа бууруулна гэж компаниуд мэдэгдэв.
Regis-ийн хувьцаа эзэмшигчид нэгдсэн компанийн 51 орчим хувийг, Vault-ийн хувьцаа эзэмшигчид үлдсэн хувийг эзэмшинэ.
(1 ам доллар = 1.3953 австрали доллар)
Эх сурвалж: mining.com