Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

НОРВЕГ УЛС АНУ-ЫН ТЭРГҮҮЛСЭН PAX SILICA ЭВСЭЛД НЭГДЛЭЭ

Ч.Сансар

Норвег улс АНУ-ын тэргүүлсэн Pax Silica санаачилгад нэгдэх шийдвэр гаргалаа. Pax Silica нь хиймэл оюун ухаан болон бусад орчин үеийн дэвшилтэт технологид шаардлагатай түүхийн эдийн нийлүүлэлтийг аюулгүй, найдвартай болгохыг зорьж буй эвсэл юм.

Норвег улс Лхагва гарагт уг санаачилгад албан ёсоор нэгдэнэ гэж тус улсын засгийн газар мэдэгдлээ. 12 дугаар сард байгуулагдсан тус эвсэл нь Хятадаас хараат байдлаа бууруулах, холбоотнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чухал ашигт малтмалын хангамжийг нэмэгдүүлэх гэсэн Трампын засаг захиргааны бодлогын гол тулгуур юм.

"Энэхүү эвсэлд нэгдсэний үр дүнд Норвегийн компаниуд дэвшилтэт технологи ашиглах боломж бүрдлээ" гэж Худалдаа, аж үйлдвэрийн сайд Сесили Мирсет мэдэгдэлдээ дурджээ.

“Норвег улс дэлхийн хамгийн том үндэсний баялгийн сантай. Норвегийн энэхүү хөрөнгө болон критикал минералын нөөц баялаг нь маш чухал ач холбогдолтой” гэж АНУ-ын Төрийн департаментын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд сайд Жейкоб Хелберг олон улсын онлайн хэвлэл мэдээллийн “Semafor” компанид ярьжээ.

Барууны орнууд хиймэл оюун ухаан болон цэвэр эрчим хүчний хөгжилд чухал шаардлагатай материалуудын хэрэгцээг хангахын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

АНУ-ын тэргүүлсэн уг эвсэлд Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Израил, Австрали, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг, Нидерланд, Катар, Филиппин, Швед зэрэг орнууд элссэн.