Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Цахилгаан автомашины эрэлт хэрэгцээ өсөх хэрээр Японы хосолмол хөдөлгүүрт автомашинуудын зах зээл өргөжиж байна

Ч.Сансар

Японы автомашинууд дэлхий даяар чанар, найдвартай ажиллагаа, шинэлэг технологиороо алдартай. Сүүлийн жилүүдэд Япон улс дэлхийн хосолмол хөдөлгүүрт (hybrid-хайбрид) автомашины зах зээлд ноёрхож байгаа билээ. Хятад зэрэг хэд хэдэн улсад хайбрид машины үйлдвэрлэл хөгжиж байгаа ч олон улсын хэрэглэгчид Японы машинуудыг сонгодог хэвээрээ л байна.

Энэтхэгт цахилгаан болон хайбрид тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд огцом өссөн нь тус улсын нийгмийн дундаж давхарга нэмэгдэж, засгийн газар автомашин үйлдвэрлэгчдэд утаа ялгаруулалтыг бууруулах шаардлага тавьж байгаатай холбоотой юм.

Энэтхэгийн цахилгаан автомашины зах зээл жилд 19%-иар өсөж, 2032 он гэхэд 17.8 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо байна.

2027 оны 3-р сар хүртэлх нэг жилийн хугацаанд Энэтхэгийн нийт автомашины борлуулалтын 10 орчим хувийг хайбрид машин эзлэх төлөвтэй байгаа бол цахилгаан машинууд 5 орчим хувийг эзэлнэ гэж тооцоолж байна. Хайбрид тээврийн хэрэгслийн борлуулалт 2020-2026 оны хооронд 98,010-аас дөрөв дахин нэмэгдэж 362,866 автомашин болсон байна.

Tesla, BYD зэрэг дэлхийн томоохон үйлдвэрлэгчид Энэтхэгийн цахилгаан машины зах зээлд эрт орж ирж ноёрхлоо тогтоосон. Гэвч өнөөдөр Энэтхэгийн хэрэглэгчид сайн мэддэг Японы брэндүүд рүү анхаарлаа хандуулж байна. Японы Toyota болон Maruti Suzuki (“Suzuki  Motors”-ын охин компани) нь Энэтхэгт үйлдвэрлэл, борлуулалтаараа тэргүүлж байна.

Энэтхэгийн Автомашин Үйлдвэрлэгчдийн Нийгэмлэгийн мэдээлснээр, 2025-2026 оны хооронд Maruti Suzuki компани Энэтхэгт 1.8 сая автомашин борлуулсан бөгөөд үүнээс 20,466 машин нь хайбрид байсан.  Мөн хугацаанд Япон-Энэтхэгийн хамтарсан Toyota Kirloskar Motors компани 366,896 автомашин зарсан бөгөөд үүнээс 91,536 автомашин нь хайбрид байжээ.

Энэтхэгийн хэрэглэгчдийн дунд хайбрид тээврийн хэрэгсэл сонирхох нь нэмэгдэж байгаа бөгөөд олон хүн жолоодлогын зуршлаа бүрэн өөрчлөхгүйгээр утаа бага ялгаруулдаг автомашин сонгож, түлшний зардлаа бууруулахыг эрмэлздэг. Хайбрид тээврийн хэрэгсэл нь бензин болон цахилгааны аль алинаар нь ажилладаг нь түүний давуу тал болдог.

Хэд хэдэн улсын хэрэглэгчид Азийн бусад брэндүүдээс илүү Япон машинуудыг сонирхдог. 2024 онд Toyota компани Өмнөд Африкийн хайбрид автомашины зах зээлийг ноёрхож байсан. 2025 онд тус улсад нийт 12,818 хайбрид машин борлогдож, үүнээс 71%-ийг Toyota эзэлсэн.

Японд хосолмол хөдөлгүүрт автомашины борлуулалт сүүлийн жилүүдэд огцом өсөж, 2024 онд 2.04 сая ширхэгт хүрсэн. Энэ тоо 2030 он гэхэд 3.84 сая ширхэгт хүрэх төлөвтэй байна. Дотоодын зах зээлд Toyota, Honda, Mitsubishi, Nissan зэрэг Японы алдартай автомашин үйлдвэрлэгчид ноёрхдог.

Эдгээр компаниуд автомашины салбарт олон арван жил тасралтгүй ажиллаж, нэр хүндтэй болсон. Одоо тэд шинэлэг технологи бүхий шинэ хайбрид загваруудыг санал болгож байна. Японы хэрэглэгчид авсаархан, хот дотор унахад тохиромжтой, тав тухтай тээврийн хэрэгсэлд илүү дуртай. Энэ нь том оврын тээврийн хэрэгсэлд илүү их анхаарал хандуулдаг Tesla, Ford зэрэг АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдээс ялгаатай.

Сүүлийн үед Хятад улс хайбрид автомашины зах зээлд нэвтэрч, Японтой ширүүн өрсөлдөж байна. Хятадын компаниуд цахилгаан автомашины үйлдвэрлэлд илүү анхаарлаа хандуулдаг ч, зарим компаниуд Энэтхэг, Өмнөд Африк зэрэг оронд Японы брэндүүдтэй өрсөлдөх хайбрид загваруудыг санал болгосон.

Ингэхийн тулд Хятадын үйлдвэрлэгчид хосолмол хөдөлгүүрийн технологийг хурдацтай сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг зорьж байна. Энэ жил Хятадын Geely компани хоёр шинэ хайбрид загвараа танилцуулсан. Тус компанийн мэдээлснээр эдгээр шинэ загварууд нь 100 км тутамд 2.22 литр түлш зарцуулдаг юм байна. Энэ нь алдартай Toyota Prius маркийн машинаас 12%-иар илүү үзүүлэлт юм.

Эх сурвалж: Oilprice

Сэтгэгдэл (1)

  • Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 (79.127.224.104)
    Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide. -Type: caluanie muelear oxidize -Density: 1600 g / l and 1.944 g -Weight: 1650 g / l 1900 g -Manufacturer: USA, -Expiry date: no expiration date -Characteristics: Embrittlement of metals does not interact with other chemical components -Do not burn your hands -Designed for reusable use -Shipping: Worldwide Delivery CONTACT IF INETERESTED We supply other chemicals as well such as SSD, MECURY, Mercury metal (from latin hydrargyrum = liquid silver) is shiny and silvery and the only metal that is liquid at room temperature. Mercury metal is known since ancient times, when it was believed to be something magical and also a cure for everything. More recently Mercury metal was and still is used in thermometers and barometers and in amalgams as filling for our teeth. Elemental mercury and many of its compounds are very toxic, so it should be avoided and not be used, if there are alternatives. Mercury metal can be sold only in small quantities and perfectly sealed for laboratory or display use. CONTACT IF INTERESTED Contact Information Telegram: @Ranko3222 WhatsApp : +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/
    2026 оны 06 сарын 13 | Хариулах