Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг (2026.05.13) томиллоо. Компанийн тамга тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.

Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, ордын олборлолтыг нэмэгдүүлэн, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ажлын туршлагатай.

Н.Цэрэнсамбуу нь 2022 оны 11 дүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар, 2025 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалтыг 1.8 дахин, борлуулалтын орлогыг 1.7 дахин, ачилтыг 1.8 дахин, биржийн борлуулалтыг 6.7 дахин, биржийн ачилтыг 3.9 дахин, биржийн экспортыг 4 дахин тус тус нэмэгдүүлсэн амжилттайгаар ажлаа хүлээлгэн өглөө.

 

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.41)
    Tserensambuu samarsandaa
    2026 оны 05 сарын 13 | Хариулах