Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Эдийн засгийн өсөлт оны эхний улиралд 7.9%-тай гарлаа

Б.Төгс

Үндэсний статистикийн хороо энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа. Уг тайланд дурдсанаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны эхний улиралд (2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол) 7.9%-д хүрсэн байна.

Харин оны үнээр тооцож үзвэл, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар 22.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 31.8% буюу 5.5 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд олборлох салбарын нэмэгдэл өртөг 4 их наяд төгрөг буюу 74.2%, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.2 их наяд төгрөг буюу 15.8%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Сүүлийн жилүүдэд ажиглагдсанаар 2025 оныг эс тооцвол оны эхний улиралд харьцангуй өндөр өсөлтийг үзүүлж ирсэн байна. Тухайлбал энэ оны эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өмнөх улиралтай нь харьцуулбал өсөлт 3.1%-иар илэрхийлэгджээ. Уг үзүүлэлт 2023 оны эхний улиралд даруй 8.0%, 2024 оны эхний улиралд 8.1%, улмаар 2025 оны эхний улиралд 2.6%-ийн өсөлттэй гарч байжээ.

Эдийн засгийн өсөлт оны эхний улиралд 7.9%-иар илэрхийлэгдсэний 5.0 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 2.2 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 0.2 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар, 0.1 хувийг үйлдвэрлэл, барилгын салбар тус тус бүрдүүллээ.