Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ВЬЕТНАМ УЛС ЦАХИЛГААНАА ХЭМНЭХИЙГ УРИАЛЛАА

Credit: Reuters

Ч.Сансар

Зүүн Өмнөд Азид оршдог Вьетнам улсад хэт халалт явагдасны улмаас цахилгааны хэрэглээ эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас хувийн хэвшил, иргэдээ эрчим хүчээ боломжоор нь хэмнэхийг уриаллаа.

  • Төрийн өмчит "EVN" компанийн мэдээлснээр, өнгөрсөн лхагва гарагт цахилгааны хэрэглээ 1.1 тэрбум кВт.ц-д хүрч, энэ оны дээд хэмжээнд хүрлээ.
  • Дулааны цахилгаан станцууд Вьетнамын нийт цахилгааны 53.4%-ийг үйлдвэрлэдэг бол 26%-ийг усан цахилгаан станцууд үйлдвэрлэдэг.
  • Энэ сарын сүүлчийн долоо хоногт Вьетнамд дахин хэт халах төлөвтэй байгаа тул эрчим хүчний системд нэмэлт ачаалал үүснэ гэж Засгийн газар пүрэв гарагт анхааруулав.
  • Хувийн хэвшил болон иргэд өмнөх жилүүдэд хэт халалтын үеэр цахилгааны хязгаарлалтад олон удаа өртөж байсан.
  • Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, "EVN" компани алдагдлаа нөхөхийн тулд цахилгааны жижиглэнгийн үнийг нэмэх зөвшөөрлийг Үйлдвэр, худалдааны яамнаас хүсэж байгаа юм байна. Тус компанийн алдагдал өнгөрсөн оны эцэст 5.6 их наяд донг (212.4 сая ам.доллар)-д хүрсэн.
  • Мөн Филиппин улс хэт халалт болон цахилгаан станцуудын доголдлын улмаас 7 цаг хүртэл хугацаагаар цахилгаан хязгаарлаж магадгүйг гэж пүрэв гарагт анхааруулсан байна.

Эх сурвалж: Ройтерс агентлаг