Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээр”-ийг байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээрт талууд гарын үсэг (2026.05.21) зурлаа. Уг хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд нийт 11 удаа байгуулсан бөгөөд 2022 оноос эхлэн хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж эхэлсэн.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь 2023–2025 оны Улсын хэлэлцээрт ажил олгогчдын төлөөллийн байгууллагын хувиар оролцож эхлэн, хөдөлмөрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн байна.

Түүнчлэн, 2023–2025 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх, 2026–2028 оны Улсын хэлэлцээрийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан.

Улсын хамтын хэлэлцээрээр хөдөлмөрлөх, түүнтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад улсын хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлдог.

2026-2028 оны Улсын хэлэлцээрт багтсан олон зорилтууд дотор нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл, цалин хөлс, урамшууллын илүү уян хатан тогтолцоо, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах болон бусад олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан байна.