
Т.Бямбанаран
Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциаци (МЧАМА) “Чухал ашигт малтмал: Эрх зүй, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж ба аж үйлдвэрийн шилжилт” сэдвийн хүрээнд 4 дэх удаагийн семинарыг өчигдөр /2026.05.28/ амжилттай зохион байгууллаа.
Тус семинарыг Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциаци, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон Улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ), Монгол Улсын Их Сургууль (МУИС) Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС), болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) хамтран зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, үндэсний холбогдох байгууллагууд дэмжин ажиллажээ.
Критикал минерал, газрын ховор элемент зэрэг нь өнөөгийн дэлхий дахины аж үйлдвэрийн тулгуур болоод зогсохгүй ирээдүйн дэвшилтэт технологи, эрчим хүчний шилжилт, аж үйлдвэрийн хөгжлийн гол суурь юм. Улс орнууд критикал минералын жагсаалтаа албан ёсоор зарлаж, тэдгээрийн ач холбогдол, эрэлт хэрэгцээ, нөөц болон нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал чухал сэдэв болоод буй юм.
Иймд Монгол Улсын чухал ашигт малтмалын хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг өргөжүүлэх, Азийн далайд гарцгүй хөгжиж буй орнууд хэрхэн хамтран ажиллах, чухал ашигт малтмалын сүлжээнд хэрхэн нэгдэх, хариуцлагатай, тогтвортой аж үйлдвэрийн өөрчлөлт рүү хэрхэн шилжих зэрэг олон асуудлыг хөндөн ярилцахад энэхүү семинарын зорилго оршино. Мөн нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн хөгжлийн шатанд шилжүүлэхэд шаардлагатай голлох эрх зүй, бодлогын зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа болон түншлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар оролцогч талуудын нэгдсэн ойлголт бүрдүүлэх зорилготой ажээ.

Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын дарга Доктор Ц.Цоггэрэл, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар тус семинарыг нээж үг хэллээ.
МЧАМА-ийн энэхүү хурлаар бодлогын чиг хандлага, бүс нутгийн хамтын ажиллагаа болон аж үйлдвэрийн хөгжлийн замналыг хөндсөн хэд хэдэн үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ. Үүнд:
Үүнээс гадна “Asian LLDC Critical Minerals Outlook 2026” сэдвээр Азийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын критикал минералын судалгааны тайлан хэвлэгдэн гарчээ.
