Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЕНЕЖМЕНТ ХИЙЖ, ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛНА

Credit: Монгол Улсын Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.06.03/ болж, Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

“Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны 2 дугаар сарын 13-нд олон улсад нээлттэй зарласан. Сонгон шалгаруулах үйл явц дөрвөн сарын хугацаанд өрнөжээ.  

“Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51%-иас бууруулахгүй байх зарчим баримталсан” гэдгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо. 

Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлжээ. “Хөрөнгө оруулагчдын материал, нэмэлт тодруулга, мэдээллүүдийг харьцуулан үнэлэхэд оролцогчдоос 700-гаас дээш оноо авсан оролцогч байгаагүй, цаашид хэлэлцээрт урих түвшний материал, санал ирүүлсэн оролцогч байхгүй байна” гэж Ажлын хэсэг дүгнэжээ. 

“Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байсангүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.

Сэтгэгдэл (1)

  • Joe Pesci (18.132.40.68)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 06 сарын 28 | Хариулах