Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Г.ДАМДИННЯМ: ХЭТ ӨНДӨР АМНАТ-ИЙН УЛМААС ЗЭСИЙН 20 ТӨСӨЛ ГАЦААД БАЙНА

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон зэсийн АМНАТ-ийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. 

Тэрээр яриандаа, “Хэт өндөр АМНАТ-тэй учраас 60 мянга орчим ажлын байр бий болгох зэсийн 20 төсөл хэрэгжиж чадахгүй гацаад байгаа. Тэдгээрийн хайгуул, судалгааны ажил эхэлчихсэн ч өндөр АМНАТ-ийн улмаас үйл ажиллагаа нь урагшлахгүй байна. Бид нэгхэн төслөөс хамааралтай эдийн засагтай байж болохгүй. Олон зэсийн төсөлтэй болчихвол Рио Тинтогийн шахалтад орохгүй. Онтрегийн гэрээ УИХ-аар орно. Монгол Улс төслийн нийт өгөөжийн 51-с дээш хувийг хүртэх зарчмын шаардлага тавьж байгаа” гэжээ.

Дээрх хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох асуудлыг тусган, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбараас орон нутаг хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн баталгаа, төлөвлөгөө боловсруулах зэрэг зохицуулалтыг хийхээр тусгажээ.