Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтын үе шат эхэлж буйтай холбогдуулан нээлтийн ёслолын арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Орано группийн ТУЗ-ийн дарга Клоод Имовэн, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Монгол Улсын төр, засгийн байгууллагын төлөөлөл, Орано группийн Уул уурхайн Бизнес нэгж болон “Бадрах Энержи” компанийн удирдлага, мөн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Үүний зэрэгцээ ирээдүйн Зөөвч-Овоо уурхайг Улаанбадрах сумтай холбох авто замын барилгын ажлыг орон нутгийн компаниудтай хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.

Төслийн хүрээнд 2026 онд бага хэмжээний үйлдвэрлэлийг эхлүүлж, 2028 онд үндсэн олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор цахилгаан хангамж, түр кемпийн барилга байгууламж, авто зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд эдгээрийг Монголын үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлж байгааг “Бадрах Энержи” ХХК мэдэгдлээ. Гурван зуун  ажилтны хүчин чадалтай байнгын кемпийг мөн үндэсний аж ахуйн нэгжүүд барьж байгуулах юм байна.

Төслийн нийт хугацаанд шууд болон шууд бус байдлаар нийт 1,600 орчим ажлын байр бий болно гэж тооцоолжээ. Түүнчлэн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны гэрээг энэ оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж, эхний ээлжид 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр болсон байна. Цаашид энэхүү дэмжлэгийг жил бүр ойролцоогоор 1 сая ам.долларт хүргэн нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл (1)

  • Joe Pesci (18.132.40.68)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 06 сарын 28 | Хариулах