Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

МЕГА СЭЛБЭГ ХХК ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН “SAFETY DAY 2026” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Т.Бямбанаран

Мега Сэлбэг ХХК-ийн зүгээс харилцагчдадаа зориулан “Safety Day 2026” өдөрлөгийг өнөөдөр /2026.06.17/ зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр ХБНГУ-ын “UVEX” болон “UVEX Sports”, Америкийн “Hex Armor”, Францын “Heckel” зэрэг брэндийн бараа бүтээгдэхүүн, хувийн хамгаалах хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг танилцуулсан юм. Харин өмнөх онд тус компани “Lifting Day 2025” өдөрлөгийг зохион байгуулж байсан билээ.

Тус өдөрлөгийн хүрээнд UVEX брэндийн толгой, сонсгол болон амьсгал хамгаалах хэрэгсэл, хамгаалалтын нүдний шил, бээлий, гутал, спорт хамгаалалтын хэрэгсэл зэргийг нарийвчлан танилцуулав. UVEX группийн түүх тэртээ 1926 оноос эхлэлтэй бөгөөд өдгөө нэгэн зууныг ардаа үдсэн, дэлхийд нэр хүндтэй брэнд болж буйгаараа онцлог юм.

Өдөрлөгийн үеэр Мега Сэлбэг ХХК-ийн Захирал О.Барсболд, Мега Сэлбэг ХХК-ийн Ерөнхий менежер О.Ганбаяр, UVEX брэндийн Бүс хариуцсан захирал Беллоусов Захар болон UVEX Sport хариуцсан менежер М.Мөнх-Алдар нар үндсэн илтгэл хэлэлцүүллээ.

Үндэсний хөрөнгө оруулалттай Мега Сэлбэг ХХК нь 2014 оноос уул уурхай болон барилгын салбарт дэлхийд тэргүүлэгч, нэр хүндтэй брэндүүдийн Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, олон улсын стандартын шаардлага хангасан бүх төрлийн хувийн хамгаалах хэрэгсэл, өргөлтийн болон өндрөөс хамгаалах хэрэгсэл нийлүүлэн ажилладаг.