Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭРДЭНЭТИЙН-ОВОО ОРДЫН ГЕОЛОГИЙН НӨӨЦ БА ӨСӨН НЭМЭГДЭХ БОЛОМЖ

А.Халиун

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 2025 онд улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, татвар төлөлтөөр тэргүүлэгч 10 аж ахуйн нэгжийг манлайлжээ. Сүүлийн жилүүдэд татвар төлөлтөөр нүүрсний салбар тэргүүлж байсан бол өнгөрсөн онд зэсийн салбар анх удаа манлайлсан нь улсын төсвийн орлого төвлөрүүлэлтэд зэс, нүүрсний салбар зэрэгцэн ачаа үүрч явааг илтгэв.

Эрдэнэт үйлдвэр нийт татвар төлөлтийн 61% буюу 1.1 их наяд төгрөгийг АМНАТ, 574.79 тэрбум төгрөгийг АAHOAT, 289.26 тэрбум төгрөгийг ногдол ашигт тус тус төлсөн бол Орхон аймгийн төсөвт 115.5 тэрбум төгрөг, Булган аймгийн төсөвт 37.0 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

Сангийн яамны багцалснаар том сегментэд харьяалагддаг 900 гаруй татвар төлөгчид улсын төсвийн орлогын 85-аас дээш хувийг бүрдүүлдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд 2025 онд 10.9 их наядын орлого төвлөрүүлж, улсын төсвийн 95%-ийг бүрдүүлсэн ба үүнээс уул уурхайн салбар дангаараа 30 гаруй хувийг үүрч байна.

Эрдэнэт үйлдвэр 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 39.9 сая тонн хүдэр боловсруулж, 4.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь Шилдэг татвар төлөгчдийг тэргүүлэхэд нөлөөлсөн. Тус үйлдвэр 2026 оны эхний улиралд цэвэр ашгаа 156%-иар биелүүлжээ. 2026 он гарснаас хойш зэсийн үнэ тогтмол өссөөр 5 дугаар сард тонн тутамд 14 мянган ам.доллар давсан.

Үнэ тогтмол ингэж цойлохгүй, өгсөж уруудаж байдаг. Тиймээс өсөлттэй байгаа энэ түүхэн боломжийг алдахгүй, үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг оновчтой хадгалж чадвал 2026 онд ч шилдэг 10 татвар төлөгчийн тэргүүн зэргээ баталгаажуулах бодит боломж бий хэмээн эрдэнэтчүүд хичээж байна.

2026 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар Эрдэнэт үйлдвэр төлөвлөснөөс 115 вагон илүү зэсийн баяжмал үйлдвэрлээд байна. Зэсийн үнэ өнөөдрийнхөөс тодорхой хэмжээгээр буурах боловч үйлдвэрийн 2026 оны бизнес төлөвлөгөөнд тусгасан дүнгээс өсөх таатай нөхцөл харагдаж байна. 2026 оны бизнес төлөвлөгөөнд 9653 ам.доллараар тусгасан зэсийн үнэ төлөвлөгөөт хугацаанд 10500 ам.доллараас доошлохгүй байх гэсэн таатай прогноз гарчээ. Ийм таатай үед үйлдвэрлэлээ тасалдуулахгүй, зардлаа нэмэгдүүлэхгүй тавьсан зорилтдоо хүрэхийг зорьжээ.

Үүний тулд хүдэр боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугам шинээр барьж байна. Дэлхий дахинаа үүсээд буй Америк, Ираны дайн зэрэг геополитикийн тааварлашгүй нөхцөл байдлын улмаас шатахуун болон үйлдвэрлэлд шаардагдах бусад материалын үнэ өсөж байна.

Ийм эгзэгтэй цаг үед ямар менежмент хийх талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, "Эрдэнэт" үйлдвэр нийт тоног төхөөрөмжийнхөө 95%-ийг импортоор авдаг. 

Бүс нутгийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэг жилд 176%-иар өслөө. Үүнд импортын үнэ, цахилгаан, дизель түлшний үнэ голлон нөлөөлсөн. Мөн энгийн иргэдээс 2.5 дахин өндөр үнээр цахилгаанаа авдаг. 2015 онд цахилгааны зардалд жилд 200 тэрбум төгрөг зарцуулж байсан бол одоо 450 тэрбум төгрөг болсон. Шатахууны үнийг 2026 онд литр тутамд 3800 төгрөгөөр тооцсон бол Америк, Ираны дайны улмаас үнэ өсөх бодит нөхцөл үүссэн. Шатахуун нийлүүлэгч компани үнийг нэмэхээс аргагүй болсноо албан ёсоор мэдэгдсэн. Иймд экспортыг нэмэгдүүлэх, зарим хөрөнгө оруулалтыг царцаах, хэмнэлт хийх бодлого баримтлан ажиллаж байна" гэв.

ХҮДЭР БЭЛТГЭЛИЙН АНХДАГЧ БУТЛУУРЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Зардал өсөж буй энэ үед үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь чухал тул тоног төхөөрөмжийн шинэчлэлд хөрөнгө оруулалтыг түлхүү хийжээ. Эрдэнэтийн овооны хүдэр дэх металын агуулга жил ирэх тусам буурч байна. Иймд 1978 онд ашиглалтад оруулсан хүдэр бэлтгэлийн 1 шатны бутлуурыг шинэчилж, хүчин чадлыг 20 сая тонноос 40 сая тонн болгон нэмэгдүүлэх төслийг 2025 оны 6 дугаар сард эхлүүлжээ. Шинэчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг жилийн өмнөөс захиалсан байна. Энэхүү шинэчлэлийн үр дүнд хүдэр боловсруулалтын хэмжээг тогтвортой хадгалахын дээр эрчим хүч болон ашиглалтын бусад зардлыг 7%-иар бууруулж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.

Анхдагч бутлуурын барилгын бүтээн байгуулалт одоо 60%-тай үргэлжилж буй бөгөөд БНХАУ-ын зөвлөхүүдийг урьж хамтран ажиллаж байна. Энэ шугам ашиглалтад орсноор үйлдвэрийн борлуулалтын орлого жилд 48 сая ам.доллараар нэмэгдэж, ашиглалтын зардал нь 10 сая ам.доллараар буурах ба хөрөнгө оруулалтаа 6 жилийн дараа нөхнө гэж тооцоолжээ.

2080 ΟΗ ΧΥРТЭЛ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

"Эрдэнэт"-ийн уул геологийн байдал хүндэрч, зэсийн агуулга буурсаар байна. Хүдрийн хатуулаг 16%-тай байгаа ч цаашид 19%-д хүрнэ. Газрын гүн рүү уруудах тусам хүдэр улам хатуу болж, олборлоход хүндрэл үүсэх тул тэр хэрээр зардал нэмэгдэх аж.

"Эрдэнэт" үйлдвэрийн 1972 оны ТЭЗҮ-д 34 жилийн нөөцтэй гэж тогтоосон бол өрөмдлөг, хайгуулын үр дүнд 1991, 2016, 2021, 2024 онуудад нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн буюу 55 жил ашиглах геологийн нөөц тогтоогдсоныг ЖОРК стандартаар баталгаажуулаад байна.

Үүн дээр 2023 онд эхэлсэн Оюутын ордын хайгуулын ажлыг 2025 онд гүйцэтгэж, тайлангаа гаргажээ. Уг тайланг 2026 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн Оюутын ордын 404 сая тонн хүдрийн нөөцийг бүртгэн авчээ. Судалгааны хүрээнд Оюут уулын бүсэд 930 метр хүртэл гүн өрөмдлөг хийснээр зэсийн хүдэржилт анх төлөвлөсөн гүнээс доош хэдэн зуун метрт үргэлжилж байгааг тогтоосон нь ордын геологийн боломжийг мэдэгдэхүйц тэлсэн дүгнэлт болсон юм.

Оюутын ордыг Эрдэнэтийн овооны ордын бүрэлдэхүүнд оруулснаар цаашид Эрдэнэтийн "бүлэг орд" гэж үзэх эрх зүйн үндэс бүрдсэн байна.

Мөн АҮЭБЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 5 дугаар сарын 26-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаар "Эрдэнэтийн-Овоо зэс, молибденын ордыг ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол-II" баримт бичгийг хэлэлцэн баталлаа. ТЭЗҮ-ийг "Эс Ар Ди Констракшн" ХХК болон Их Британийн Олон улсын зөвлөх "SLR Consulting Limited" компани хамтран, дотоод, гадаадын нийт 60 гаруй инженер, мэргэжлийн шинжээчид оролцон боловсруулжээ.

Энэ удаагийн ТЭЗҮ-д Эрдэнэт үйлдвэрийн дараагийн хагас зууны хөгжлийн стратеги, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, байгаль орчны үнэлгээ, өрсөлдөх чадварыг нэгтгэсэн урт хугацааны хөгжлийн төлөвлөлтийг тусгасан байна.

Эрдэнэтийн-Овоо ордод 4.618 тэрбум TOHH геологийн неец баталгаажсанаас 2.209 тэрбум тонн нь үйлдвэрлэлийн нөөцөд хамаарч буй юм. Энэхүү нөөцөд түшиглэн, жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлаар 56 жилийн турш тогтвортой ажиллах боломж бүрдэж байна. Төслийн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нийт 7.17 сая тонн зэс, 361.8 мянган тонн молибден агуулсан хүдэр боловсруулах бөгөөд жилд дунджаар 110 мянга гаруй тонн зэс, 3.0 мянга гаруй тонн молибден үйлдвэрлэн, Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2080 он хүртэл оновчтой хөрөнгө оруулалт, үр ашигтай технологи, сайн засаглал, олон улсын стандартыг нэвтрүүлэн, уул уурхайн салбарыг дэлхийн түвшинд хүргэх үндэсний хэв шинж, загвараа хадгалан хөгжих бүрэн боломжтойг ийнхүү баталгаажуулж буй юм.

Ийнхүү 48 дахь жилдээ ажиллаж буй Эрдэнэт үйлдвэр дахин 55 жил ажиллах нөөцтэй болохыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажууллаа. Дээр нь Оюутын ордын нөөцийг нэмбэл 65-75 жил ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг.

Эрдэнэт үйлдвэрт дээрхээс гадна хайгуулын 5 тусгай зөвшөөрөл бий. Тэгэхээр хайгуулын ажил цаашид үе шаттай үргэлжилнэ.

ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 772.9 САЯ АМ.ДОЛЛАР

Үйлдвэрлэл, технологийн парк /ҮТП/-ийн дэд бүтцийг барьж байгуулах ажлын санхүүжилтийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 100% хариуцан ажиллаж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалт нь 239.74 тэрбум төгрөг бөгөөд одоогоор усан хангамжийн дэд бүтэц, төмөр замын эхний ээлжийн ажлыг 100%, хамгаалалтын хашаа барих ажлын гүйцэтгэл 93%-д хүрчээ.

Мөн авто замын багц-1-ийн ажил 60%, багц-2 нь 30%, цахилгаан хангамжийн хоёр багц ажлын явж 70-80%-тай дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.

ҮТП-ийн хүрээнд төлөвлөж буй Исэлдсэн хүдэр боловсруулах катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр зэрэг үндсэн 3 үйлдвэрийн нэг нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл юм.

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн жилд 124.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг АҮЭБЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн 2025 оны 8 дугаар сард баталсан. Нийт хөрөнгө оруулалт нь 772.9 сая ам.доллар байх юм.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах энэхүү үйлдвэрийн сонгон шалгаруулалтад оролцох урилгыг 100-гаад компани, олон улсын банк санхүүгийн байгууллагад хүргүүлснээс 7 улсын 13 компани саналаа ирүүлээд байна. Одоогийн байдлаар Ажлын хэсэг 4 компанийг хураангуй жагсаалтад оруулаад байна. Одоо хоёр дахь шатны сонгон шалгаруулалт явагдаж, ойрын үед гүйцэтгэгч компанийн нэрийг зарлана.

"Үйлдвэр барих ААН нь зэс хайлуулах үйлдвэрийн технологийн патент эзэмшигч байх, өөрийн үйлдвэртэй байх гэх мэт хатуу шалгуурыг тусгасан. 2026 оны эхний хагас жилд хөрөнгө оруулагч тодорно" хэмээн Ерөнхий захирал Г.Ёндон ярив.