Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны ханш сүүлийн 13 жилийн хамгийн муу үзүүлэлттэй улирлыг үдэж байна

Source:MSN Money

О.Дөлгөөн

Өнөөдрийн байдлаар алтны спот ханш унц нь 4,000 ам.доллароос ялимгүй дээгүүр арилжаалагдаж байна. Ханш сүүлийн гурван сард 15 хувиар, оны эхнээс 7.5 хувиар тус тус буураад байгаа юм.

Ийнхүү алтны ханш 2024 оноос хойш анх удаагаа улирлын дүнгээр уналттай гарч байгаа бөгөөд 2013 оны 6 дугаар сарын улирлаас хойших хамгийн муу гурван сарын үзүүлэлтийг үзүүллээ.

Энэ жил алтны зах зээл асар их савлагаатай байлаа. 1 дүгээр сард алтны үнэ бараг 5,600 ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээгээ тогтоосон ч, ирэх саруудын үнийн хувьд 1980-аад оноос хойш хамгийн хүчтэй унасан гэж хэлж болно. Улмаар АНУ-Ираны мөргөлдөөн бүс нутгийн хэмжээний дайн болон даамжирч, эрчим хүчний үнийг хөөргөдсөн нь ханш эргэн сэргэх боломжийг хязгаарлав. Энэ нь дэлхийн хэмжээнд төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлтийг үүсгэж, алтны ханшид тасралтгүй дарамт учруулсаар байна.

Инфляцын цаашид ч нэмэгдэж магадгүй тул хөрөнгө оруулагчид АНУ-ын Төв банкны (Холбооны нөөцийн сан) дараагийн алхмыг анхааралтай ажиглаж байна. Тэд өндөр инфляцын улмаас хүүг дахин өсгөх эсэх дээр эргэлзэж байгаа бөгөөд ихэнх нь 12 дугаар сард, магадгүй бүр 9 дүгээр сараас эхлэн хүү өснө гэсэн таамаг дэвшүүлж эхэлжээ.