Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

"Монполимет" группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр (2026.07.06) үндэсний томоохон бүтээн байгуулагч, "Монполимет" группийн үүсгэн байгуулагч Цэдэнгийн Гарамжавт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагналаа.

Түүний эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр, үйлдвэрлэл үйлчилгээг бүтээн цогцлоосон олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийг төр засаг ийнхүү өндрөөр үнэлсэн байна.

Ц.Гарамжав нь үйл ажиллагаандаа олон улсын дэвшилтэт технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, уул уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гарган, хариуцлагатай уул уурхайн жишгийг Монголд хэвшүүлэхэд онцгой анхаарч ирсэн билээ. Түүнчлэн, түүний байгуулсан үйлдвэр, ажлын байрууд нь өнөөдөр олон зуун иргэдийг тогтвортой орлогоор хангаж, баялаг бүтээгчдийг төрүүлсээр байна.