Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ЁНДОНД МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ 

Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Гэлэнгийн Ёндонд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тэрээр уул уурхайн салбарт 35 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар (2020-2022) ажиллах хугацаандаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх суурь болсон Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиудыг анхлан боловсруулж, батлуулсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2022 оноос хойш амжилттай удирдаж, олон улсын менежментийн стандартыг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд тус үйлдвэр 2025 онд борлуулалтын орлогоо 4.9 их наяд төгрөгт хүргэж, улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэн түүхэн дээд амжилт тогтоон, Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч”-ийг тэргүүлжээ.

Монголын уул уурхайн салбарыг шинжлэх ухаан, бодлого, үйлдвэрлэлийн түвшинд түүчээлэн удирдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Ёндон танд халуун баяр хүргэе!