Таванбогд Констракшн Машинери ХХК-д Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (ЕСБХБ) 143 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэхүү хөрөнгө оруулалтаар тус компани Монгол дахь “Hitachi” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн “Reman Facility” буюу засвар үйлчилгээ, сэргээн засварлах иж бүрэн төв, сэлбэгийн агуулах болон орчин үеийн оффисын цогцолборыг байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлттэйгээс гадна байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгаж, засвар үйлчилгээний чанар, харилцагчдын нэгдсэн үйлчилгээний хүртээмжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болно гэдгийг Таванбогд Констракшн Машинери ХХК мэдэгдлээ.