
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Төрийн хяналтын алба хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хэд хэдэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд, Ил болон далд уурхайн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох; Хяналтын үйл ажиллагаанд харилцан туршлага солилцох; Төрийн хяналт, мэдээллийн боловсруулалт болон хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн “Монгол Улсын Үндэсний геологийн алба Бүгд Найрамдах Тажикистан Улсын Геологийн ерөнхий газартай геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг гарын үсэг зурав. Талууд геологийн шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа тогтоох, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Үндэсний геологийн албаны мэргэжилтэн, судлаачдын чадавхийг бэхжүүлэх, туршлага солилцох, геологийн зураг зохиох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Эх сурвалж: АҮЭБЯ