
Монголын эрдэс баялгийн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологи, инновац, ханган нийлүүлэлтийн экосистемийг нэг дор төвлөрүүлэх MiningWeek & MinePro 2026 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга 2026 оны есдүгээр сарын 16–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Тайж Хайрханы бэлд тав дахь жилдээ зохион байгуулагдана.
Жил бүр хүрээгээ тэлж буй энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшил, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, уул уурхайн компаниуд, ханган нийлүүлэгчид болон салбарын мэргэжилтнүүдийг холбосон Монголын уул уурхайн салбарын нэгдсэн платформ юм.
Тогтвортой хөгжил ба олон улсын түншлэл
MiningWeek & MinePro 2026 арга хэмжээ энэ жил “Towards Sustainability: Greener Future & Global Partnerships” буюу тогтвортой хөгжил, ногоон ирээдүй, олон улсын түншлэлийг онцолсон сэдвийн дор зохион байгуулагдана.
Уул уурхайн салбар дэлхий дахинд зөвхөн олборлолтын хэмжээгээр бус, байгаль орчин, нийгмийн хариуцлага, технологийн шинэчлэл, эрчим хүчний үр ашиг, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ үнэлэгдэх болсон. Энэ өөрчлөлтийн хүрээнд Монгол Улс байгалийн баялгаа хариуцлагатай ашиглах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, олон улсын зах зээлтэй илүү нягт холбогдох шаардлагатай тулгарч байна.
Тиймээс MiningWeek & MinePro 2026 нь салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэхээс гадна ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлох, бодит шийдэл, хамтын ажиллагааны шинэ загваруудыг танилцуулахад чиглэж байна.
Бизнесийн шинэ боломж, шууд хамтын ажиллагаа
Үзэсгэлэн, чуулганд оролцогчид уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд, технологийн компаниуд, инженерчлэл болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчидтэй шууд уулзаж, хамтын ажиллагааны боломжоо өргөжүүлэх боломжтой.
Мөн ханган нийлүүлэгч компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлээ зорилтот зах зээлдээ танилцуулж, худалдан авалт болон нийлүүлэлтийн урт хугацааны түншлэл эхлүүлэх нөхцөл бүрдэх юм. Тус арга хэмжээ нь уул уурхайн томоохон төслүүд болон үндэсний ханган нийлүүлэгчдийн уялдаа холбоог сайжруулж, салбарын дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Бодлого, хөрөнгө оруулалт, технологийн уулзвар
Гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний хүрээнд уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, технологи, инновац, ногоон шилжилт, хариуцлагатай уул уурхай болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.
Салбарын экспертүүд, судлаачид, инженерүүд, бизнесийн төлөөлөл болон залуу мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа солилцож, дэлхийн уул уурхайн салбарт нэвтэрч буй шинэ технологи, хөгжлийн чиг хандлага, Монгол Улсад бий болох боломжуудын талаар мэдээлэл авах юм.
Ийнхүү MiningWeek & MinePro 2026 нь зөвхөн үзэсгэлэн, чуулганы хүрээнд хязгаарлагдахгүй, салбарын оролцогч талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, шинэ түншлэл бий болгох, тогтвортой бөгөөд хариуцлагатай уул уурхайн хөгжлийг урагшлуулах стратегийн ач холбогдолтой уулзалтын талбар болж байна.
Тус арга хэмжээг Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: www.miningweek.mn | www.minepro.mn