Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оюутолгойн ногдол ашгийг энэ оноос эхлэн авах хэлэлцээрийг хийх ажлын хэсэг байгууллаа


 

Б.Төгс

 

Рио Тинто компанитай хийсэн хэлэлцээрийн дагуу Оюутолгойн ногдол ашиг авах хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулахаар болсныг Ерөнхий сайд Н.Учрал (2026.07.24) мэдэгдлээ. Харин Оюутолгойн хэлэлцээрийн томоохон хэсэг болох Онтрэ Ресурс компанитай шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийн тухайд ямар нэг алхам хийгдэж эхлээгүй байгааг тэрбээр онцоллоо. Иймд цаашид уг ажлыг эрчимжүүлж, ширээний ард суугаад хэлэлцээрээ эхлүүлэн улмаар УИХ-д танилцуулж шийдвэрлэх шаардлагатай тухай мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу компанийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулахын сацуу Оюу толгой компанид олгосон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн төлбөрийг 2.5%-иар хөнгөлж тооцож, энэ оноос эхлэн ногдол ашиг хуваарилах урьдчилсан тохиролцоонд хүрээд байгаа билээ.