
Б.Төгс
Брент газрын тос баррель тутамдаа 100 ам.доллар давж өссөн нь металын зах зээлд дахин дарамт авчирч эхэллээ. Ирэх долоо хоногт болох АНУ-ын төв банк Холбооны нөөцийн сангийн ээлжит уулзалтаар бодлогын хүүг нэмэх болов уу гэсэн хүлээлт давамгайлж байна. Ийм нөхцөлд алтны ханш буурах үргэлжилсэн хөдөлгөөн зах зээлд өрнөж байна.
АНУ-ын талаас Йемений босогчид Улаан тэнгист Саудын Арабын газрын тос ачсан хоёр хөлөг онгоц руу лхагва гаригт халдсаны хариуд Иран болон Хуситуудад томоохон цохилт өгөхөө (2026.07.23) мэдэгдсэн.
Ингэснээр брент газрын тос пүрэв гаригт 7%-иар өсч, тавдугаар сараас хойш анх удаа баррель нь 100 ам.доллароос давсан тохиолдол боллоо. Газрын тосны үнийн өсөлт нь инфляцын тэлэлт болон төв банкуудын бодлогын хүү чангарах дохио өгдөг.
Аж үйлдвэрийн голлох метал зэсийн ханш Лондоны металын бирж дээр лхагва гаригт 13895 ам.доллар/тн болж өсөөд байсан бол пүрэв гаригт тонн тутамдаа 150 ам.доллароор буурч 13745 ам.доллар/тн болоод байна.
