
Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ оргил ачааллын үедээ 70 мянган тоннд хүрдэг. Тэгвэл энэ сарын нийлүүлэлт болон нөөц бүрдүүлэлтийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Нийлүүлэлтийн баталгаажсан захиалгууд:
-ОХУ-ын "Роснефть" компаниас: 50 мянган тонн
-Бусад нийлүүлэгчдээс: 10 мянган тонн
-БНХАУ-аас: 6 мянган тонн
Нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга баталгаажаад байна.
Шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон нөөц бүрдүүлэх зорилгоор БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 автобензин авахаар төлөвлөн ажиллаж байна.
Шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб хуралдаж, нөөцийн зохион байгуулалтын талаарх шийдвэрүүдийг гарган олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.