Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

МОНГОЛ УЛС ДИЗЕЛЬ ТҮЛШ, БАЙГАЛИЙН ХИЙ ҮЙЛДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ЫН “ЧАЙНА ГАЗ” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын эрчим хүч, байгалийн хийн салбарт тэргүүлэгч “Чайна Газ” (China Gas) компанийн захирал Чан Лианийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Чайна Газ” компанийн зүгээс Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрт түшиглэн хэрэгцээ шаардлагатай аймаг, орон нутаг болон уул уурхайн ордуудыг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна дизель түлш, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, төрийн дэмжлэг хүсэв.

БНХАУ-ын “Чайна Газ” компани нь байгалийн хий үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан ажилладаг томоохон аж ахуйн нэгж бөгөөд одоогоор 100–300 МВт болон 5–10 МВт-ын хүчин чадалтай эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Түүнчлэн олон улсын зах зээлд шатахууны нийлүүлэлтийн тодорхойгүй байдал үүсээд буй энэ үед Монгол Улсын хүрэн нүүрснээс метан хий гаргаж авах, дизель түлш үйлдвэрлэх төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн юм.

Сайд Г.Дамдинням Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд аж үйлдвэрийн төслүүдийг бүрэн дэмжиж, хөрөнгө оруулагчдад татварын ба татварын бус таатай орчин бүрдүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын дүнд талууд холбогдох албаны түвшинд мэдээлэл солилцож, Тэзүү хөгжлийн тооцоо (ТЭЗҮ) болон бусад шаардлагатай баримт бичгийг боловсруулах замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Эх сурвалж: АҮЭБЯ

Сэтгэгдэл (16)

  • Altangerel (202.126.88.214)
    Yu hutsaad bga gulugnvvd we uursdiinhuu vildweriig barij duusgaachee lalaruudaa odoo ba's neg hujaa kompanid bdagaa barih yum bn l data
    2026 оны 08 сарын 07 | Хариулах
  • Иргэн (66.181.183.170)
    Энэ тэнд Чечений өрх гэрийн бага оврын нефть нэрэх тоног төхөөрөмж оруулж ирсэн хувь хүн копаниууд бн аа бн харамсалтай чанартай бүтээгдэхүүн гаргах стандарт том үйлдвэр явдаггүй дээ!!! Эрдэнэтийн хоёр үйлдвэрийн бүтээгдэхүүн стандарт бус шүү дээ үнэр танар аймшигтай
    2026 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ч.Цогтоо (66.181.177.146)
    Одоо л ухаан орж байна уу хамаг нефтээ түүхийгээр нь 30 жил зөөлгчихөөд
    2026 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ганболд Б (122.201.31.148)
    Татварын болон татварын бус таатай нөхцөл гээд Хятад талд давуу эрх олгож улс орноо цөлмөх бий дээ!!! Юм вм руу салбаганаж байхаар нефтийн үйлдвэрээ яаравчлах арга бодож олмоор юм даа!!!
    2026 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ганболд Б (122.201.31.148)
    Татварын болон татварын бус таатай нөхцөлөөр хангаж ажилланаа гэдэг нь Хятадад л таатай нөхцөл бүрдүүлж улс орноо цөлмөх бий дээ!!! Нефтийн үйлдвэрээ л хурдхан барьж дуусгах боломж бололцог эрэлхийлмээр юм даа!!! ДАМДИННЯМ сайдаа!!!
    2026 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ганболд (122.201.31.148)
    Татварын ба татварын бус таатай нөхцөл гэж тодорхой бус хэлбэрээр Хятад талд хамаг байдгаа зүгээр өгөх л гэж буй байх даа!!!
    2026 оны 08 сарын 07 | Хариулах
  • Иргэн (202.126.91.2)
    Хужаа нар энэ малуудаар тоглож бна даа юугаа ч мэдэхгүй бж эрх ямбанд дуртай айлын эрх тэнэг бацаанууд өөр юу ч хэлэхэв дээ
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.91.84)
    Монголд ашигтай л бол хэн ч байсан яадагийн.
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Цолмон (103.212.119.215)
    Хэдэн жилиин өмнө узбэкээр хэдэн хоног явсан юм.иэнд бүх тээвриин хэрэгсэл метан гэдэг байгалийн хиигээр явж байна.энэ хии манайд хангалттай илэрсэн гэсэн.машины хувьд АНУ ын шэвролэтиин үйлдвэриэй хамтарч машин үйлдвэрлэж байна.сонирхож асуухад цоо шинэ зөв рультэй. Суудлын машин 50 орчим сая
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Дорж (202.126.89.250)
    Хятадаас өөр түнш байхгүй юу?
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Энэ урд хөршийн гар хөл ёстой авсан хэдэн халтар юаныхаа ажлыг хийж эхэллээ. Тагнуул, цагдаа хаашаа харж бн? Бас худалдагдсан (103.212.117.83)
    Иргэн
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.180.237)
    Дахиад Оюу толгой шиг болох биидээ
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.88.105)
    Өөрсдөө хийж болно шүү дээ. Худлаа харийнхантай үгсэж хувааж гудраад нууцад оруулдаг шүү ноходоо
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.160.36)
    Хэдэн бизнесмэн залуучууд, инженерүүдээ дуудаад л бид садаа болохгүй гэж тохироод л болоошдээ новшнууд хахахаха!!!!!!!
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.177.97)
    Тамсагийн газрын тос хуваах гэрээ шиг луйвар хийвэл ард түмэн заавао өшөө авна шүү анхаааруулж байна.
    2026 оны 08 сарын 05 | Хариулах
  • Энхбаяр (202.126.89.77)
    Зөв юм хийвэл сайн байна манай улсад байгаа хятадын кампанийн үйл ажиллагаа зарим нь хууль зөрчиж байгаа энэ нь хятадын кампанийг Хятад улсын нэр хүндийг маш их гутааж байна ер нь хууль дагахгүй кампанийг Монголд үйл ажиллагаа эрхлэх хэрэггүй
    2026 оны 08 сарын 05 | Хариулах