Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Майхан Уул ордын гүнд зэс-алтны хүдэржилт үргэлжилж байгааг тогтоов 

О.Дөлгөөн

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Azzuro Resources” (ASX: AZ9) компани Монгол дахь зэс-алтны Майхан уул (Red Hill) төсөл дээрээ нарийвчилсан 3D геофизикийн судалгаа хийж, одоогийн өрөмдсөн түвшнээс гүнд орших зэс-алтны томоохон хүдэржилтийн биетийг тодорхойлсноо мэдээллээ. 

Судалгаагаар өмнө нь MU25011 цооногоор илрүүлээд байсан массив сульфидын огтлолоос доош дахин 240 орчим метрийн гүнд (гадаргуугаас 350+ метр) өндөр нягтралтай, зэс-алтны агуулга ихтэй биет үргэлжилж байж болохыг тогтоожээ. Мөн үндсэн хүдэржилтийн бүсээс баруун өмнөд чиглэлд 650 метрийн зайд тусдаа өндөр нягтралтай аномали тогтоогдсон бөгөөд тухайн хэсгийн гадаргын чулуулгийн дээжийн шинжилгээгээр 9.35%-ийн зэсийн агуулга илэрчээ.  

2026 оны 8 сарын эхний долоо хоногт цооногийн электромагнит (Downhole EM) судалгааг эхлүүлэх бөгөөд 8 сарын хоёрдугаар хагаст эдгээр шинэ байнуудыг шалгах өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. 

Дэлхий нийтээр AI-ийн дата төвүүд болон сэргээгдэх эрчим хүчний сүлжээнд зориулж зэсийн хэрэгцээ асар хурдацтай өсөж буй энэ үед Монгол улсын баруун урд бүсэд байрлах Майхан уул төсөл нь азийн болон дэлхийн зах зээлд чухал байр суурь эзлэх боломжтойг салбарын шинжээчид онцолж байна.