
Монголбанк 2026 оны 7 дугаар сард 1,439.2 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 431.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,677.1 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26.1%-иар өссөн үзүүлэлт байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны 7 дугаар сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 469,752.63 төгрөг байв.

