
Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын өнөөдрийн (2026.08.07) хурлаар шатахуун түгээх станцуудын (ШТС) үйл ажиллагаа, хяналт шалгалт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэв.
Нийслэлийн хэмжээнд ШТС-ууд бүх хошуугаараа авто бензин олгох үүргийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод: 59 ШТС – 2 хошуугаар, 12 ШТС – 4 хошуугаар, 4 ШТС – 6 хошуугаар, 1 ШТС – 8 хошуугаар шатахуун олгож байгаа бол 15 ШТС 1 хошуугаар тус тус үйлчилж байна.
Аялал жуулчлалын салбарыг дэмжих, дамын наймааг таслан зогсоох үүрэг өглөө Шуурхай штабаас орон нутгийн удирдлагууд болон ШТС-уудад аялал жуулчлалын компаниудын автомашиныг хязгаарлалтгүйгээр шатахуунаар хангаж, саадгүй зорчих боломжийг бүрдүүлэхийг чиглүүлэв.
Түүнчлэн шатахуун импортлогч аж нэгжүүдийг дотоод хяналтаа сайжруулж, аливаа дамын наймаа, хөөрөгдлийг таслан зогсооход онцгой анхаарч ажиллахыг хатуу анхаарууллаа.
Эх сурвалж: АҮЭБЯ