
Сайд Г.Дамдинням Москва хотод ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть” болон “Газпром нефть” компанийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ. Уулзалтын дүнд энэ наймдугаар сард багтаан Монгол Улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.
ОХУ дотоодын шатахууны хангамж, логистикийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн Монгол Улсын хүсэлтийг хүлээн авч, нийлүүлэлтийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлсэн байна. Тохиролцсон хэмжээний шатахууныг нэн яаралтай ачиж, татан авах ажлыг зохион байгуулж эхлээд байна.