
Т.Бямбанаран
АНУ импортын тариф ногдуулж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, улмаар зэсийг тус улсын агуулахууд руу их хэмжээгээр татахын хэрээр зэсийн үнэ Нью-Йоркт шинэ дээд амжилт тогтоолоо. Харин Лондоны металлын бирж дээр бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд тун ойртлоо. Ийнхүү АНУ-аас бусад зах зээлд хомсдол үүсэхэд хүрээд байна.
Комекс бирж дээр есдүгээр сард нийлүүлэх зэсийн фьючерсийн үнэ 1.8%-иар өсөж, нэг тонн нь ойролцоогоор 14,830 ам.долларт хүрчээ. Энэ нь наймдугаар сарын 12-нд тогтоосон дээд амжилтыг давсан үзүүлэлт юм. Даваа гарагт /2026.08.17/ зэсийн үнэ 14,201 ам.доллар болж хаагдсан нь түүхэн дэх хамгийн өндөр хаалтын үнэ болсон аж. Наймдугаар сарын 17-нд тонн нь 14,396 ам.долларт хүрч, нэгдүгээр сарын сүүлээс хойших дээд түвшинд хүрсэн.

АНУ энэ оны эхний хагаст 885 мянган тонн цэвэршүүлсэн зэс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 3%-иар өссөн үзүүлэлт боллоо. Тус улсад цэвэршүүлсэн зэсэд 2027 оны нэгдүгээр сараас 15%-ийн, 2028 оноос 30%-ийн импортын татвар ногдуулах хувилбар одоогоор хэлэлцээрийн шатанд явж байна.
Энэ онд дэлхийн зэсийн зах зээлд 639 мянган тонны илүүдэл үүснэ гэж өмнө нь төсөөлж байсан ч одоо зах зээлийг хамгийн сайндаа л эрэлт, нийлүүлэлт нь тэнцвэржинэ хэмээн үнэлэх болжээ.
Эх сурвалж: mining.com