Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Тоног төхөөрөмж

MININGWEEK & MINEPRO 2026 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР КОМАЦУ D155 БУЛЬДОЗЕР ЗАРАГДЛАА

Т.Бямбанаран

MiningWeek & MinePro 2026 үзэсгэлэнгийн үеэр /2026.09.17/ “Трансвест Монголиа” ХХК-ийн танилцуулахаар бэлдсэн бульдозер зарагдаж, харилцагчдаа хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. 

“Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болдсүх ёслолын үеэр хэлсэн үгэндээ, “Шинэлэг тоног төхөөрөмж үйл ажиллагаандаа ашиглах нь ашиглалтын зардал хамгийн бага, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөө харьцангуй бага байхаас гадна бүтээмж өндөртэй байдаг давуу талтай. Хариуцлагатай уул уурхайн стандартыг мөрдөж ажиллахад Комацу брэндийн бульдозер чухал үүрэгтэй. Хүлээн авагч компани маань бидэнд итгэл хүлээлгэн энэ оны хувьд хоёр дахь удаагаа D155 бульдозерийг худалдан авч байгаад туйлын баяртай байна” гэсэн юм. 

“Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болдсүх

Японы “Комацу” брэндийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Кэйичи Ёонэхара, “Өнөөдөр ердөө нэг тоног төхөөрөмж гардуулах ёслолоос хамаагүй өргөн хүрээтэй үйл явдал болж байна. Энэ бол “Комацу” брэнд Монголын зах зээл дэх байр суурь, оролцоогоо улам бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм. 2026 оны дөрөвдүгээр сард Монголын уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн эрэлт өсөж байгаатай холбогдуулан манай компани Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа байгуулж, намайг Ерөнхий менежерээр томилсон. Тиймээс өнөөдрийн арга хэмжээ нь Монголын зах зээлд урт хугацаанд тууштай ажиллах, харилцагч, түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах бидний стратегийн зорилтын нэг хэсэг” гэлээ. 

“Комацу” брэндийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Кэйичи Ёонэхара

“Трансвест Монголиа” ХХК 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд 17 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд тус компани үйл ажиллагаагааны чанараа улам нэмэгдүүлж, Монголын уул уурхайн компаниудын эчнээ танил болжээ.