Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Anglo Asian компанийн зэсийн үйлдвэрлэл энэ оны эхний хагаст дээд амжилт тогтоолоо

Ч.Сансар

AIM буюу Лондонгийн хөрөнгийн биржийн Alternative Investment Market зах зээлд бүртгэлтэй Anglo Asian Mining компани энэ оны эхний хагаст 8,840 тонн зэс үйлдвэрлэж, хагас жилийн дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн оны мөн үед тус компани 1,188 тонн зэс үйлдвэрлэж байжээ.

Тус компанийн татварын өмнөх ашиг энэ оны эхний зургаан сард 68.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийн 7.1 сая ам.доллараас эрс нэмэгдсэн байна.

Anglo Asian компани энэ онд 20,000-25,000 тонн зэс, 170,000-210,000 унци мөнгө үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Gilar хүдрийн биетэд агуулагдаж буй алтны хэмжээ жигд бус байгаа тул компани энэ оны алтны үйлдвэрлэлийн төлөвөө 28,000-33,000 унциас 26,000-30,000 унци болгон бууруулжээ.

Тус компани Азербайжанд 90,000 метрийн өрөмдлөг хийж байгаа бөгөөд 2030 он гэхэд дунд хэмжээний зэс үйлдвэрлэгч болох зорилт тавьжээ.

Гүйцэтгэх захирал Reza Vaziri хэлэхдээ, зэсийн үйлдвэрлэл ингэж өсөхөд Gilar болон Demirli зэрэг шинэ уурхайнууд ихээхэн хувь нэмэр оруулсан гэжээ.

“Энэ он бидний алт үйлдвэрлэх хүлээлт бага зэрэг буурсан нь жаахан  харамсалтай юм. Гэхдээ зэсийн үйлдвэрлэлийн нийт зардал буурч, орлого нэмэгдэж байгаа нь үүнийг нөхөж байна. Металлын үнэ өсөж буй тул манай орлого одоогоор төлөвлөсөн хэмжээнээс давсан” гэж Reza Vaziri мэдэгдлээ.