
О.Дөлгөөн
Ашигт малтмалын 10 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ 29 тусгай зөвшөөрөл, 98,020.45 га талбайтайгаар хол илүү тэргүүлжээ.
Уг жагсаалтын удаах байруудад үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд бичигдсэн байна. Тухайлбал:
“Монголын алт” (МАК) ХХК – 26 тусгай зөвшөөрөл (89,227.48 га)
“Нэт критикал минералс” ХХК – 14 тусгай зөвшөөрөл (202,268.48 га)
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ – 13 тусгай зөвшөөрөл (126,947.67 га)
“Нэт гоулд майнинг” ХХК – 12 тусгай зөвшөөрөл (84,476.56 га)
Мөн жагсаалтад гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан компаниуд цөөнгүй байна. Тухайлбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол тунжөн майнинг инвестмент групп” ХХК (12 зөвшөөрөл), Сингапур болон дотоодын хөрөнгө оруулагчдын хамтарсан “Сэкер ресорсус монголиа” ХХК (12 зөвшөөрөл), Сингапурын хөрөнгө оруулалттай “МОЭНКО” ХХК (10 зөвшөөрөл) тус тус багтжээ.
Талбайн хэмжээгээр:
Тусгай зөвшөөрлийн тоогоороо гуравт эрэмбэлэгдсэн “Нэт критикал минералс” ХХК нь эзэмшиж буй талбайн хэмжээгээр тэргүүлэв. Тус компани нь 14 тусгай зөвшөөрөл, 202,268.5 га талбайг эзэмшиж байна..
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 13 тусгай зөвшөөрлөөр 126,947.7 га талбай эзэмшиж удаалж байгаа бол Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан “Монлаа” ХХК 4 тусгай зөвшөөрөөр 108,679.0 га талбай буюу 100 мянган га-гаас дээш талбай эзэмшигчдийн тоонд багтсан байна.
Эх сурвалж: АМГТГ, Эрдэс баялгийн статистик мэдээ