Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

 "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд Япон улс 150 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгоно

О.Дөлгөөн

Япон Улс "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулан 150 тэрбум орчим иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг Japan Times мэдээллээ.

Ерөнхий сайд Н.Учрал, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар маргааш болох дипломат уулзалтын үеэр энэхүү зээлийн асуудлаар албан ёсоор тохиролцоно.

Манай арламент уг зээлийн хэлэлцээрийг хэдийнэ соёрхон баталсан бол Японы талаас Такаичигийн Кабинет Мягмар гарагт тогтоол гаргахаар бэлтгэж байгаа аж. Ноот бичиг солилцсоны дараа Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон Монгол Улсын Засгийн газар зээлийн гэрээнд гарын үсэг зурна.

Япон улс 2021 онд ашиглалтад орсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг барихад өмнө нь 65.657 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгож байсан түүхтэй.

Гэвч зорчигч урсгал анхны төсөөллөөс хэтэрч, агаарын хөлгийн зогсоол (перрон) болон терминалын барилгын хүчин чадал өсөн нэмэгдэж буй эрэлтэд хүрэхгүй байгаа тул хоёр улсын Засгийн газар нисэх буудлыг өргөтгөх нь зүйтэй гэж үзжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу нар уулзах үеэрээ уг нисэх буудлыг өргөтгөх асуудлаар зарчмын тохиролцоонд хүрч байсан юм.