Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Entrée Resources-ийн Гүйцэтгэх захирал Монголд ажиллаж, Оюу толгойн үйл явцтай танилцжээ 

О.Дөлгөөн

“Онтрэ Ресурс” (Entrée Resources Ltd.) компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа 9 дүгээр сарын эхээр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Оюу толгой төслийн явц болон тусгай зөвшөөрлийн шилжүүлгийн ажлын талаар онцолжээ.

Крис Адамс болон Санхүү эрхэлсэн захирал Дуани Ло нар 9 дүгээр сарын эхээр Монгол Улсад айлчилж, Оюу толгой төслийн үйл ажиллагаатай танилжээ. Мөн Айлчлалын үеэр АҮЭБ-ийн сайд болон дотоодын бизнесийн салбарын удирдлагуудтай уулзсан байна.

Рио Тинто болон Оюу Толгой ХХК-ийн удирдлагуудын туршлага, үйл ажиллагааны цар хүрээ, үр ашигтай байдалд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна. 

Хойд Хюго (Лифт 1,2) ордын шинэчилсэн Техникийн тайлан 2027 оны 1 дүгээр улиралд гарна 

Компани Хойд Хюго (Лифт 1,2) (Hugo North Extension Lift 1,2) ордын нөөцийн шинэчилсэн загварт үндэслэсэн Техникийн тайланг 2027 оны 1 дүгээр улиралд гаргахаар төлөвлөжээ. Өмнөх буюу 2021 оны тайланд зэсийн үнийг 1 фунт нь 3.25 ам доллар, алтны үнийг 1 унц нь 1,591 ам доллароор тооцож байжээ. Харин шинэ тайланд өнөөгийн зах зээлийн бодит үнэ ханш, өртөг зардлыг шингээж тооцох юм байна.

Зургаадугаар сард тусгай зөвшөөрлийн шинэчилсэн үнэлгээний дагуу холбогдох татварыг Монголын татварын албанд төлсөн бөгөөд одоо АМГТГ-т бүртгүүлэ албан ёсоор лиценз шилжүүлэхэд шаардлагатай татвар төлсөн тухай тодорхойлолтыг авахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.