Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Red Hill" ордоос шинэ зэс-сульфидын эрдэсжилтийн бүс илэрлээ

Source: Azzuro Resources

О.Дөлгөөн


"Red Hill" (Майхан Уул) зэс-алт (галт уулын гаралтай массив сульфид VMS)-ны төслийг хэрэгжүүлэгч “Azzuro Resources PLC” (ASX: AZ9) компани хайгуулын ажлын явцын талаарх шинэ тайлан мэдээгээ танилцууллаа.

Энэ оны есдүгээр сарын 1-нд өнгөц давхарга дахь алтны нөөцийг илрүүлэх зорилгоор өрөмдлөг хийж эхэлснээс хойш нийт 6 цооногт 442.6 метрийн өрөмдлөг хийжээ.

Гол үр дүн ба онцлох мэдээллүүд:

-Өрөмдлөг хийж байх явцад MU2613A цооногоос 72.3 метрийн гүнээс 7.0 метрийн зэс сульфид болох борнит, халькопирит агуулсан хагас массив болон массив сульфидын эрдэсжилт илэрчээ.

Source: Azzuro Resources

-Шинээр илэрсэн зэс-сульфид нь өмнө нь тогтоогдсон эрдэсжилтийн цэгээс хойд зүгт 70-80 метрийн зайд байрлаж байгаа нь тухайн ордын зэсийн эрдэсжилт урьд тооцоолж байснаас илүү том болохыг харуулж байгаа юм. Өрөмдлөгийн дээжийн лабораторийн шинжилгээний хариу 4-5 долоо хоногийн дараа гарна.

-Цооногийн цахилгаан соронзон (DHEM) загварчлалаар А (~450S), B (~1,000S), C (~100S) гэсэн гурван цахилгаан дамжуулагч биетийг тогтоожээ. Үүнээс B бүс нь нэн тэргүүнд өрөмдөх зорилтот талбай болж байна.

-Зэсийн эрдэсжилтийн гүн болон суналтын чиглэлийг шалгахаар илүү гүн өрөмдөх хүчин чадалтай хоёр дахь өрөмдлөгийн төхөөрөмжийг талбайд ашиглаж эхэлжээ.

Цаашид өнгөц давхарга дахь алтны эрдэсжилтийг илрүүлэхээр 1,200 метр өрөмдөхөөр төлөвлөжээ. Алт болон шинэ сульфидын бүсийн лабораторийн шинжилгээний хариуг ойролцоогоор 4-5 долоо хоногийн дараа хүлээн авахаар хүлээж байна. Мөн "Red Hill" төслийн металлургийн туршилтын ажлыг энэ оны 4 дүгээр улирлын эхээр дуусгахаар төлөвлөжээ. Харин "Oval" (Ямбат) зэс-никелийн төсөлд газрын гадаргын 3D IP судалгааг энэ 10 дугаар сард хийж дуусгахаар ажиллаж байна.