
О.Дөлгөөн
Дэлхий дахины дизель түлшний хомсдол он дуустал үргэлжлэхээр байгаас Ройтерс агентлаг мэдээллээ.
АНУ-д жижиглэнгээр борлуулах дизель түлшний үнэ энэ сард анх удаа галлон нь 6 ам.доллараас давжээ. Хойд Америк даяарх газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон арилжаачид хадгалах түлш хомс байгаа улмаас дизель түлшний агуулахын түрээсийн гэрээгээ сунгахаас татгалзаж байна хэмээн "The Tank Tiger" агуулахын брокерын компани мэдээлэв.
Хойд Америк болон томоохон худалдааны төв болох Карибын тэнгисийн арлуудад түрээслэх боломжтой дизель түлшний агуулахын багтаамж зургадугаар сард 11 сая баррель байснаа өсч, аравдугаар сарын байдлаар сүүлийн дөрвөн жилийн дээд хэмжээ болох 13 сая баррель хүрсэн тухай "The Tank Tiger" компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Стивен Барсамиан онцолжээ.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр, есдүгээр сарын 11 гэхэд АНУ-ын дизель түлшний нийт нөөц 107.9 сая баррель болж буурсан нь 1982 оноос хойших энэ үеийн хамгийн доод үзүүлэлт болжээ.