Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монголоос БНХАУ-руу хийсэн нүүрсний экспорт 48.9 хувиар өсөж Оросыг ардаа орхив

О.Дөлгөөн

ОХУ-аас Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ энэ оны эхний найман сард 10.8 хувиар буурсан бол Монголын нүүрсний импорт 48.9 хувиар өсжээ.

Хятадын Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр, нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд Оросоос 53.15 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувиар бага байна. Харин Монгол Улсаас импортолсон нүүрс 78.39 сая тонн болж, 48.9 хувиар өсжээ.

Индонез энэ хугацаанд 121 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Харин Хятад улс нийтдээ 310 сая тонн нүүрс импортолжээ. Оросын нүүрс Хятадын зах зээлд 3-6 хувийн импортын татвартай байгаа бол манай нүүрс татварын давуу нөхцөлтэйгөөс гадна байршлын давуу талтай. Харин Оросын Кузбассын нүүрс Хятадын зах зээлд хүрэхдээ урт зайд төмөр замаар болон Алс Дорнодын боомтуудаар дамждаг. Үүний улмаас тээврийн зардал нь нэмэгдэж байна.

Тухайлбал, Восточный боомтоос Хятад руу нүүрс тээвэрлэх өртөг энэ оны эхнээс есдүгээр сарын 11 хүртэл 45.5 хувиар өссөн байна. Мөн Орос улс аравдугаар сараас төмөр замын тарифыг дахин нэмэгдүүлжээ. Энэ нөхцөлд Оросын нүүрс экспортлогчид Хятадын зах зээлд үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа ч цаашид үнийг бууруулах боломж хязгаарлагдмал болсон байна. Одоогоор зарим нийлүүлэгч ойролцоогоор 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж. ОХУ-ын нүүрсний экспортод тулгарч буй асуудал зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй байна. Тус улс сүүлийн долоон сарын хугацаанд Турк рүү нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээг 30 хувиар бууруулсан бөгөөд долдугаар сард тээвэрлэлт хийгдээгүй байна.

Сэтгэгдэл (7)

  • Ч Цэрэндорж (122.201.31.245)
    Гашуун сухайт боомтоор өдөрт 500 машин нүүрс гардаг 1машин 134тн нүүрсны үнэ дэлхиин зах зээлд 100доллор хяталад 50доллороор өгдөг гэж байгаа энэ их мөнгө хаашаа ороод байдаг бол улс хөгжидөггүй ард түмэн нь улам ядуураад байдаг ямар учир байна бусад бүх баялгаа үнгүй өгдөг иим улс гэж байхуу төрд байгаа урвагчидаа барьж идэхгүй бол улсгүй эх оронгүй болох вии гэх айдас төрж байдаг шүү
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
  • Цэдорж (122.201.31.245)
    Тийм хэмжээний нүүрс хятадад өгсөн хэрнээ яагаад улс хөгжидөггүй ард түмэн нь ядуу хэвээрээ байдаг билээ зөвхөн гашуун сухайт боомтоор өдөртөө 500машин нүүрс гардаг нэг машин дундажаар 134 тн нүүрс гээд бодож үз нүүрсны үнэ дэлхиин зах зээлд 1тн 100 доллор хужаад 50доллрпороор өгдөг гэж бгаа зөвхөн энэ боомтоос л улсын төсөв хнгалттай бүрдэх бишүү энэ мөнгө хаашаа ороод байна вээ
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.26.140)
    Ямар үнээр экспортлосоныг яагаад нуугаад байнаа
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.31.105)
    Гадагш юмаа зөөснөөрөө бахархаад байдаг солиотой юм. Ийм их юм гарсийм бол орж ирсэн ашиг, мөнгө нь хаачив.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
  • Би (202.133.76.105)
    Мэдрэл муутай юмнууд тэгээд бөөн хор оруулж ирээд наад хамуутай толгой чинь ердөө Монголын ард түмний эсрэг үйл ажиллагаа хийж байгаа гэдгээ мэдэж байна уу
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Монгол ялж байна.
    2026 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Монгол ялна гэдэг чинь энэ үү!
    2026 оны 10 сарын 07 | Хариулах