Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.10.11) “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн барих 772 сая ам.долларын өртөгтэй Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа.
Дэд бүтцийн асуудлыг, тодруулбал, үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр цахилгаан, ус, авто замын асуудлыг бүрэн шийдэж, стратегийн хөрөнгө оруулагч компанийг сонгон шалгаруулжээ.
Одоо төслийг шууд бүтээн байгуулалтын шатанд шилжүүлэхийн тулд санхүүжилт, хувьцаа эзэмшил болон барилга угсралтын гэрээнүүдийг эцэслэн тохирох шаардлагатай байгаа юм. Иймд Ерөнхий сайд ТЭЗҮ-ийн тодотгол болон хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг ирэх 11 дүгээр сард багтаан дуусгах чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
Үйлдвэр ашиглалтад орсноор, жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулна. 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ. Баяжмалаа дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээн, дагалдах үйлдвэрүүд болон шинэ ажлын байр олноор бий болох боломж бүрдэх юм.
