Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын нүүрсний үнэ 3 жилийн дээд цэгтээ хүрч, импорт нь 6%-иар буурлаа

О.Дөлгөөн


БНХАУ-ын есдүгээр сарын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 6 хувиар буурсан болохыг Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.  Тус сард нийтдээ 43.37 сая тонн нүүрс импортолсон нь 8-р сарын үзүүлэлтээс (42.09 сая тонн) бага зэрэг өссөн байна."Fitch Ratings" агентлагийн ахлах захирал Пенни Чений онцолсноор, энэ зун харьцангуй сэрүүн байснаас үүдэн агааржуулагч болон хөргөлтийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ багассан байна. Үүний улмаас далайн эргийн бүсийн цахилгаан станцуудын нүүрсний нөөц хангалттай байсан тул эрэлт багассан байна.

Мөн "Mysteel Global"-ийн шинжээчдийн онцолсноор, есдүгээр сард Хятадын импортолсон нүүрсний дундаж үнэ 2024 оноос хойшхи хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ. Мөн сарын эцэст дотоодын олборлолт буурч, Индонезоос авах импорт хумигдсаны улмаас дулааны нүүрсний жишиг үнэ сүүлийн 3 жилийн хамгийн дээд цэгтээ хүрээд байна. Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч болох тус улсад (эрчим хүчнийхээ 50 орчим хувийг нүүрсээр хангадаг) 7-р сарын дундаас хойш спот нүүрсний үнэ 24 хувиар өсжээ. 

Үүнээс гадна Хятадын статистикийн хорооны мэдээгээр наймдугаар сард чулуужсан түлшээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл 4.3 хувиар буурсан байна. 2026 оны эхний 9 сарын байдлаар Хятад улс нийт 353.54 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Source: Reuters