Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ираны дайны улмаас PetroChina компанийн ашиг түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна

Ч.Сансар 

Ойрх Дорнодын хямралын улмаас PetroChina компанийн PetroChina International салбар нь энэ онд 3 тэрбум ам.долларын (20 тэрбум юань) ашиг олж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

PetroChina нь гадаад улс орнуудад газрын тос, байгалийн хийн салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрчим хүчний үнийн хэлбэлзлээс өндөр ашиг олох төлөвтэй байна. PetroChina компани энэ оны эхний хагас жилд 15.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 22%-иар өссөн үзүүлэлт болж байна.

Энэ жилийн зах зээлийн тогтворгүй байдлаас зөвхөн Хятадын төрийн өмчит PetroChina төдийгүй Европын газрын тос, байгалийн хийн томоохон компаниуд хоёрдугаар улиралд өндөр ашиг олсон нь тодорхой байна. Улмаар газрын тосны компаниуд гуравдугаар улиралд ч ашиг нь өсөх төлөв тодорлоо.

Тухайлбал Францын TotalEnergies компани газрын тос, байгалийн хийн үнэ өссөнөөр гуравдугаар улиралд өндөр ашигтай ажиллана гэж тооцоолж байна. Shell компанийн ашиг гуравдугаар улиралд баррель тутамд 42 ам.долларт хүрч, өмнөх улирлынхаас бараг хоёр дахин өсжээ. Норвегийн Equinor компанийн MMP салбар компанийн ашиг 400 сая ам.доллароос давах төлөвтэй байна.