Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төрийн өмчит компани Рио Тинто компаниас төмрийн хүдэр худалдан авах шинэ гэрээ байгууллаа

Ч.Сансар


Хятадын төрийн өмчит China Mineral Resources Group (CMRG) компани Рио Тинтотой төмрийн хүдэр нийлүүлэх шинэ гэрээ байгуулахаар тохиролцсон байна.

CMRG зарим гангийн үйлдвэрт энэ тохиролцооны талаар мэдэгдсэн. Тус компани гангийн үйлдвэрүүд Рио Тинто компаниас хэдий хэмжээний төмрийн хүдэр худалдан авах шаардлагатай байгаа талаар мэдээлэл цуглуулж эхлэхээр төлөвлөж байна.

Шинэ гэрээний хүрээнд Рио Тинто хэдий хэмжээний төмрийн хүдэр нийлүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ройтерс агентлаг наймдугаар сарын эхээр CMRG зарим гангийн үйлдвэрүүдэд Рио Тинтогоос төмрийн хүдэр худалдан авах хэлэлцээгээ зогсоох чиглэл өгсөн тухай мэдээлж байсан.

Хятад улс 2022 онд төмрийн хүдрийн худалдан авалтыг төвлөрүүлж, томоохон уул уурхайн компаниудтай хийх хэлэлцээрт байр сууриа бэхжүүлэх зорилгоор CMRG-ийг байгуулсан. Ингэснээр дотоодын эрэлт суларч, ашгийн хэмжээ багасч буй Хятадын ган үйлдвэрлэгчдэд илүү таатай үнэ, нийлүүлэлтийн нөхцөл бүрдэх юм байна.