
Ч.Сансар
Уганда улсын экспортын орлого наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 36%-иар өссөн байна. Үүнд алт болон бусад түүхий эдийн экспортын орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж тус улсын Сангийн яамны тайланд дурджээ.
Уганда наймдугаар сард 1.5 тэрбум ам.долларын бараа экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 1.1 тэрбум ам.доллартай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Сүүлийн жилүүдэд Уганда бүс нутгийн алт боловсруулах, худалдаалах төв болон хөгжиж байна. Тус улсын алтны экспортын орлого наймдугаар сард 889 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 68.9%-иар өсжээ.
Гадаадад амьдардаг Угандагийн иргэдийн эх орондоо шилжүүлдэг мөнгөн гуйвуулга 2026 оны сүүлчээр нэмэгдэх хүлээлттэй байгаа бөгөөд Төв банкны бодлогын хүү огцом нэмэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт шиллингийн ханшийг дэмжинэ. Мөн газрын тосны олборлолт, экспортыг эхлүүлснээр дунд хугацаанд гадаад валютын орлого нэмэгдэж, санхүүгийн байдал бэхжинэ гэж Сангийн яам үзэж байна.
Уганда улс ирэх оны эхээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай хиллэдэг баруун бүсд орших газрын тосны ордоос газрын тосны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Mining Weekly