
О.Дөлгөөн
Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч "Thiess" компани Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Оюу толгой болон Энержи Ресурс компаниудтай 5 жилийн хугацаатай стратегийн урт хугацааны шинэ гэрээнүүдэд гарын үсэг зурсан талаараа мэдээллээ.
Thiess компани Оюу толгой, Ухаа худагтай 5 жилийн стратеги гэрээ байгууллаа
Thiess компани "Тисс-Хишиг Арвин" хамтарсан үйлдвэрээрээ (TKAJV) дамжуулан Оюу толгойн гүний уурхайн малталт, бэхэлгээ болон блоклон нураах (block cave) систем бүхий дэд бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
Харин "Энержи Ресурс" компанитай байгуулсан гэрээний дагуу Ухаа худаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрт хөрөнгийн болон нийлүүлэлтийн сүлжээний менежмент, техникийн иж бүрэн дэмжлэг үзүүлж ажиллана.
Тус гэрээний хүрээнд Оюу толгойн төсөлд ажиллах Thiess компанийн баг ойрын саруудад 110 гаруй шинэ ажлын байраар өргөжиж, гэрээний хугацаанд тус компанийн харьяа ажиллагсдын тоо 800-д хүрэх төлөвтэй байна.