Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюу толгойн уурхайд чулуулгийн нуралтын улмаас бэртэл авсан 15 ажилтны 13 нь эмнэлгийн хяналтаас гарчээ

 

Оюу толгой компанийн мэдээлснээр 10 дугаар сарын 29-ний 18:00 цагийн орчимд уурхайд болсон чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтын улмаас бэртэл авсан 15 ажилтны 2 нь Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй байна. Харин 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гараад байгаа ажээ.

Компанийн зүгээс ажилтнууддаа шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг шуурхай үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон байна.

Нөхцөл байдлын үнэлгээг үе шаттайгаар хийж, аюулгүй байдлыг ханган, гүний уурхайн үйл ажиллагааг хяналт дор эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгааг тус компани мэдээллээ.

 

 

 

Эх сурвалж: Оюу толгой ХХК