
О.Дөлгөөн
"Оюу толгой" төслийн далд уурхайн үйл ажиллагааг үе шаттайгаар сэргээн эхлүүлж буй талаар Рио Тинто компаниас мэдээллээ. Аюулгүй байдлын иж бүрэн шалгалт, хяналтын ажлуудыг бүрэн хийж дуусгасны дараа уг шийдвэрийг гаргажээ.
10 дугаар сарын 29-ний өдөр уурхайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил бүртгэгдсэний улмаас олборлолтын бүсийн зэргэлдээх түр хадгалах хэсэгт хэсэгчилсэн чулуулгийн нуралт үүссэн байна. Ослоос үүдэж блоклон олборлолтын хонгил болон ашиглалтын үндсэн дэд бүтцэд ямар нэгэн бүтэц, хэлбэрийн хохирол учраагүй болохыг техникийн ажиглалтын багаас тогтоосон байна.
Ослын улмаас бэртэл авсан хоёр ажилтны биеийн байдал тогтвортой, амь насанд нь аюулгүй бөгөөд одоогоор шаардлагатай эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэж байна.
"Оюу толгой" компани холбогдох мэргэжлийн болон хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтан, тусгаарлан гүйцэтгэгч нарт шаардлагатай дэмжлэг, туслалцааг үргэлжлүүлэн үзүүлж буйгаа мэдээллээ.